Сумын ИТХ-ын даргын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит АРВАНХОЁРДУГААР хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
1. ОНХС-аас хийж гүйцэтгэсэн цахилгааны ажлын гүйцэтгэлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх
Уг асуудалтай холбогдуулан Сумын ИТХ-ын Төсөв, санхүү, өмч хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан хороо 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, хуралдаанаар оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэв. Хороод өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, хуралдаанд танилцуулах юм.



