Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Орхон сум Дархан-Уул аймаг Орхон сум

СУМЫН ИТХ-ЫН #ХӨДӨӨ_АЖ_АХУЙ_БАЙГАЛЬ_ОРЧНЫ_АСУУДАЛ_ХАРИУЦСАН_ХОРОО_ХУРАЛДЛАА.

2026-03-24

Сумын ИТХ-ын даргын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/01 дугаар захирамжаар Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит АРВАНХОЁРДУГААР хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:
1. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлуулах,
2. Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах,
3. Дулааны хоёрдогч эх үүсвэрийг байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах,
4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ААНБ-ын санал хэлэлцүүлэх,
5. Сумын мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө батлах тухай,
“Нутагшмал өвчний тандан судалгаа”-ны тайлан
Уг асуудалтай холбогдуулан Сумын ИТХ-ын ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН ХОРОО 2026 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хуралдаж, хуралдаанаар оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэв. Хороод өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, хуралдаанд танилцуулах юм

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 22
10 / 45%
5 / 23%
7 / 32%