Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит
#АРВАНХОЁРДУГААР хуралдаан 10:00 цагт 85.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлуулах,

Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах,

Дулааны хоёрдогч эх үүсвэрийг байгуулах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах,

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын санал хэлэлцүүлэх,

Орон нутгийн хөгжлийн сангаас хийж гүйцэтгэсэн цахилгааны ажлын гүйцэтгэлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэх,

Сумын мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө батлах тухай,
“Нутагшмал өвчний тандан судалгаа”-ны тайлан

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэг шинэчлэн батлах тухай

Үндсэн чиглэл батлах тухай

Тогтоол хүчингүй болгох тухай
Ээлжит хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Б.Баяр-Эрдэнэ, Бичиг баримт боловсруулах комиссын бүрэлдэхүүнд Төлөөлөгч М.Гончиг, П.Онолбаяр, М.Даваажав нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.







