Сумын ИТХ-ын Хөдөлмөр халамж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооноос батлагдсан удирдамжийн дагуу суманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх, иргэнд ажлын байрыг дэмжих зорилгоор олгогддог хүүгүй барьцаагүй санхүүгийн дэмжлэг төсөл хэрэгжүүлэгч иргэдэд хэрхэн дэмжлэг болсон мөн ажлын байр нэмэгдүүлсэн талаар 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр холбогдох мэргэжилтэн болон төсөл хэрэгжүүлэгч иргэнтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагааны хүрээнд 2026.03.09-ний өдрөөс 2026.03.31-ний өдрийн хугацаанд хүсэлтийг цахимаар бүртгэж, 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Аймгийн хэмжээнд иргэн, аж ахуй эрхлэгчдийг дэмжих, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малгүй, цөөн малтай өрхийг малжуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр хөтөлбөр арга хэмжээнд хамруулан ажиллаж байна. Үүнд:
1. Иргэн, аж ахуй эрхлэгчид, нөхөрлөл хоршоог дэмжих санхүүгийн дэмжлэгийг 5 иргэнд 60.0 сая төгрөг, шинээр бий болсон ажлын байрны тоо 10,
2. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг 6 иргэнд 60.0 сая төгрөг, шинээр бий болсон ажлын байрны тоо 9,
3. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ 2 иргэнд 1,520,000 төгрөг, түр ажлын байр 2,
4. Малгүй болон цөөн малтай өрхийг малжуулах санхүүгийн дэмжлэг - 9 өрхийн хүсэлтийн дагуу ажлын байртай танилцаж сонгон шалгаруулалт явагдаж дуусаагүй байна






