Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаас гарсан саналын хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, ажилтан албан хаагчидтай уулзан тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо. Мөн хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал солилцов.










