Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/08 дугаар захирамжаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит Арвангуравдугаар хуралдааныг 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан.Тус хуралдаанаар нийт 4 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн.
Үүнтэй холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, “2026 ОНЫ ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД НЭМЭЛТ, ТОДОТГОЛ ОРУУЛАХ” тухай асуудлыг урьдчилан хэлэлцэв. Хороо нь өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, хуралдаанд танилцуулах юм.




