Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит АРВАНГУРАВДУГААР хуралдаан /2026.07.29/ 11:00 цагт 71.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
а.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний хүрээнд бий болсон хөрөнгийг өмчид бүртгэх
б.2026 оны “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт тодотгол оруулах
в. Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
г. Ашигт малтмалын хайгуул хийх талбай хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл
д. иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2026 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан
е. Тогтоол хүчингүй болгох тухай









