Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Орхон сум Дархан-Уул аймаг Орхон сум

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНД ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ АЖИЛЛУУЛАХ АЖЛЫН ЗАР

2026-09-09

Төрийн жинхэнэ албан тушаалын 1 сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх зарыг мэдээлж байна.
Албан хаагчдад тавигдах болзол, шаардлага:
• Монгол Улсын иргэн байх;
• Дээд боловсролтой байх;
• Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
• Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
• Тэтгэвэр тогтоолгох нас болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;
• Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх
• Компьютер, оффисын тоног төхөөрөмж ашиглах ур чадвартай,
• Хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх
Бүртгүүлэх хугацаа, баримт бичиг:
Дараах баримт бичгийг бүрдүүлэн тухайн байгууллагын цахим хаягаар orkhonith86@gmail.com 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хүлээн авна.
Дараах баримт бичгийг цахимаар илгээнэ. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн анкет:
2. Иргэний үнэмлэх:
3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийг баталгааг орчуулгыг хавсаргах)
4. Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг:
5. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт:
6. e-mongolia–с татан авсан иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;
7. Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн тухай баримт бичиг;
Холбоо барих утасны дугаар 70372610, 99003991
Жич: Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн хугацаа нь дуусаагүй нөөцөд бүртгэлтэй иргэн материалаа ирүүлнэ

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 32
10 / 31%
6 / 19%
16 / 50%