Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ

ОРХОН СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХЭН ТОВЧОО

2021-03-31

Дархан-Уул аймгийн Орхон сум нь 1968 онд Орхон, Ерөө, Шарын голын сав дагуух үржил шимтэй хөрс бүхий уудам хөндийд байгуулагдсан. Орхон сум нь 47,8 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 3300 гаруй хүн амтай, 44 мянган малтай 1300 гаруй га талбайд усалгаатай газар тариалан эрхэлж жилдээ 12,0 мянга гаруй цн төмс хүнсний ногоо хураан авдаг улсын хэмжээнд 6 удаа “Газар тариалан эрхлэгч тэргүүний сум”-аар, Улсын тэргүүний сумаар 2018 онд Алтан гадас одонт сумаар 2018 онд тус тус шалгарсан. Орхон сум нь дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, олон улсын чанартай авто зам, төмөр зам дайран өнгөрдөг, үүрэн холбооны бүх сүлжээнд холбогдсон, эрчимжсэн мал аж ахуй, зөгий, гахайн фермерийн аж ахуйтай. Тус сум, САА байгууллагдсан цагаас өнөөдрийг хүртэл улсын тэргүүний тариаланч, механикжуулагч, усжуулагч 22, улсын алдарч уяач 1, улсын сайн малчин 1 төрөн гарсан. Манай сум нь 600 орчим хүүхдийг ЕБС-д сургаж бүрэн дунд боловсрол олгох 12 жилийн сургууль, 70 хүүхдийн дотуур байр, 8 ор бүхий их эмчийн салбар, 120 хүүхдийн ортой хүүхдийн цэцэрлэг, төмөр замын зогсоол бүхий зангилаатай, холбоо, эрчим хүч, дулаан түгээх газар тариалан, худалдаа үйлчилгээний 40 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сумын ИТХурал нь 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 1994 оны 8-р сард явагдсан сонгуулиар зохион байгуулагдаж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Б.Цэрэндондов, Д.Дамдинжамц, Я.Бадрал, сумын ИТХ-д 10 төлөөлөгч Б.Цэрэндондов, Д.Дамдинжамц, Я.Бадрал, Б.Пэлжирмаа, Ж.Батболд, Ж.Владимир, М.Батдорж, Д.Цэдэвсүрэн, Р.Батжаргал, Д.Буяндалай нар сонгогдон ИТХ-ын Тэргүүлэгчийн анхны /орон тооны бус/ даргаар Д.Дамдинжамц, нарийн бичгийн даргаар /орон тооны/ Ж.Жамбалдорж нар тус тус сонгогдон ажиллаж байсан байна. 1996 оны II дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Д.Цэдэвсүрэн, сумын ИТХ-д 20 төлөөлөгч /МАХН-12, МАН-МСДН-ын эвслээс 8/ сонгогдон ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Цэдэвсүрэн, орон тооны бус нарийн бичгийн даргаар А.Ганбат, 1997 оны 04-р сард Х.Нүдхүүг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, 2000 оны III дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Г.Санжаа, сумын ИТХ-д 20 төлөөлөгч /МАХН-16, МҮАН-аас 3, БНН-аас 1/ сонгогдон ИТХ-ын даргаар Д.Цэдэвсүрэн, нарийн бичгийн даргаар Х.Нүдхүү нар ажиллаж байв. 2004 оны IY дэх удаагийн сонгуулиар МАХН-аас 12, Ардчилал-Эх орон эвслээс 5, бие даагч 3 төлөөлөгч сонгогдов. ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Б.Наранцэцэг, нарийн бичгийн даргаар Ч.Мөнх-Эрдэнэ ажиллаж байсан. 

Төлөөлөгчдийн 2 нь буюу 10% нь 3 дахь удаагаа, 4 нь буюу 20% нь 2 дахь удаагаа бусад 14 нь буюу 70% нь анх удаагаа төлөөлөгчөөр сонгогдсон байна. Бүрэлдэхүүний хувьд 55% нь эрэгтэй, 45% нь эмэгтэй ба 55% нь дээд боловсролтой төлөөлөгчид байна. Тэргүүлэгчээр Б.Наранцэцэг, Л.Дарьсүрэн, Д.Цогтбаатар, Р.Эрдэнэбаяр, Б.Алтансарнай, Д.Тэгшжаргал, Х.Нүдхүү, нар сонгогдон ажиллаж байгаад 2007 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэний дагуу Төрийн захиргааны албан хаагчид чөлөөлөгдөж Б.Наранцэцэг, Д.Цогтбаатар, Ч.Мөнх-Эрдэнэ, Л,Дарьсүрэн, О.Бадарч, Ч.Батсүх, Л.Даваасүрэн нар сонгогдон ажиллахын зэрэгцээ ИТХ нь: 
1. Хууль эрх зүй, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалал хариуцсан ажлын хэсэг 
2. Сумын хөгжлийн бодлого, өмч, төсөв хариуцсан ажлын хэсэг 
3. ХАА, байгаль орчин хариуцсан ажлын хэсэгтэй үйл ажиллагаа явуулж байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд манай сум 2 багтай бөгөөд төвийн Баян-Өлзийт багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн даргаар А.Ганбат, Энхтал багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ш.Санжаа нар ажиллаж байсан.
2008 оны Y дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр АН-аас Ж.Мөнхтөр сонгогдож, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр МАХН-аас 10, АН-аас 11 төлөөлөгч сонгогдов. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс эрэгтэй 10, эмэгтэй 11, үүнээс 15 төлөөлөгч буюу 71.3% нь анх удаа, 5 буюу 23.9% нь хоёр дахь, 1 буюу 4.8% нь 4 дэх удаагаа сонгогдсон төлөөлөгч байна. ИТХ-ын даргаар Д.Цогтбаатар, тэргүүлэгчээр Ж.Батболд, Т.Гэрэлчимэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Должин, О.Бадарч, Ж.Байгальмаа нар сонгогдон ажиллахын зэрэгцээ ИТХ нь: 
 1. Хууль зүй, хүний эрхийн хороо: 
2. Төсөв санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хороо: 
3. Хөдөлмөр, нийгмийн халамж, боловсрол, соёл, эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо 
4. ХАА, байгаль орчны асуудал хариуцсан хороо гэсэн бүтэцтэй бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох 5 дахь удаагийн сонгуулиар Баян-Өлзийт багийн ИНХ-ын даргаар Н.Жаргал, Энхтал багийн ИНХ-ын даргаар Ж.Чулуунбат нар сонгогдон ажиллаж байна.
2012 оны 6 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-аас Б.Батбаяр сонгогдож, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-аас 12, АН-аас 8, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлээс 1 төлөөлөгч сонгогдов. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс эрэгтэй 10, эмэгтэй 11, үүнээс 15 төлөөлөгч буюу 71.3% нь анх удаа, 5 буюу 23.9% нь хоёр дахь, 1 буюу 4.8% нь 4 дэх удаагаа сонгогдсон төлөөлөгч байна. ИТХ-ын даргаар Н.Нямдаваа, тэргүүлэгчээр Н.Жаргал, П.Өнөр, П.Дарьзав, А.Ганбат, Р.Оюунхүү, Ж.Байгальмаа нар сонгогдон ажиллахын зэрэгцээ ИТХ нь: 
 1. Төрийн байгуулалт, хууль зүй, хүний эрхийн хороо: 
2. Өмч хөрөнгө, төсөв санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хороо: 
3. Хөдөлмөр, нийгмийн халамж, боловсрол, соёл, эрүүл мэндийн асуудал хариуцсан хороо 
4. ХАА, байгаль орчны асуудал хариуцсан хороо гэсэн бүтэцтэй бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох 6 дахь удаагийн сонгуулиар Баян-Өлзийт багийн ИНХ-ын даргаар Д.Цогтбаатар, Энхтал багийн ИНХ-ын даргаар Ө.Мөнхтуяа нар сонгогдон ажиллаж байсан. 

2016 оны 7 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-аас нэр дэвшигч Б.Хадбаатар сонгогдож, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-аас 17, АН-аас 4 төлөөлөгч тус тус сонгогдов. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс эрэгтэй 13 эмэгтэй 8, үүнээс 13 төлөөлөгч буюу 62% нь анх удаа, 8 буюу 38% нь хоёр ба түүнээс дээш сонгогдсон төлөөлөгч байна. ИТХ-ын даргаар Н.Нямдаваа, тэргүүлэгчээр Н.Энхцацрал, Б.Бээжин, Б.Саранцэцэг, Ц.Нацагдорж, С.Идэрцогт, Б.Хулан нар сонгогдон ажиллахын зэрэгцээ ИТХ нь: 1. Төрийн байгуулалт, хууль зүй, хүний эрхийн хороо: 
2. Хөрөнгө оруулалт, төсөв санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хороо: 
3. Хөдөлмөр, нийгмийн халамж, боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан хороо 
4. ХАА, байгаль орчны асуудал хариуцсан хороо гэсэн бүтэцтэй бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
2020 оны 8 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-аас нэр дэвшигч Б.Хадбаатар сонгогдож, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-аас 13, АШН-аас 8 төлөөлөгч тус тус сонгогдов. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс эрэгтэй 11 эмэгтэй 10, үүнээс 12 төлөөлөгч буюу 57% нь анх удаа, 9 буюу 43% нь хоёр ба түүнээс дээш сонгогдсон төлөөлөгч байна. ИТХ-ын даргаар Б.Хулан, тэргүүлэгчээр Н.Нямдаваа, Д.Эрдэнэцогт, Х.Батаа, С.Золжаргал, Х.Золзаяа, Ж.Байгальмаа нар сонгогдон ажиллахын зэрэгцээ ИТХ нь: 1. Төрийн байгуулалт, хууль зүй, хүний эрхийн хороо: 
2. Төсөв санхүү,  өмч хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хороо: 
3. Хөдөлмөр, нийгмийн халамж, боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан хороо 
4. ХАА, байгаль орчны асуудал хариуцсан хороо гэсэн бүтэцтэй бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Сумын ИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын алба, Тэргүүлэгчид сум орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажилладаг. Сумын ИТХ нь “Нутгийн Өөрөө Удирдах Ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн, нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангаж, иргэдийн идэвхитэй оролцоонд тулгуурлан, орон нутгийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг оновчтой тодорхойлох, эдийн засаг нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх” эрхэм зорилт дэвшүүлэн ажиллаж 1999, 2003, 2006, 2010, 2013, 2020 онуудад аймгийн НӨУЁ-ны Тэргүүний байгууллагаар шалгарч байсан байна. 
Хаяг: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг 
Утас: +976 70372620 Факс: +976 70372610

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 10
5 / 50%
0 / 0%
5 / 50%