Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Орхон сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Орхон сум Дархан-Уул аймаг Орхон сум

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 414

ДАРХАН-50 ЦОГЦОЛБОРТ ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-05-30 533
Дархан-Уул аймаг 2023 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд "Дархан-50" цогцолборт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармагт нийт 50 гаруй ААНБ-д оролцож байна.

ДАРХАН-УУЛ АЙМАГТ 2023 ОНД АХУЙН ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ СУМ ТУС БҮРЭЭР ТОГТООСОН

2023-05-30 524
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаарт “Дархан-Уул аймагт ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээ”-г тогтоосныг #аймгийн_ИТХ_ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар баталсан.

СПЕЦМАШ 2023” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮРЭЭНД ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023-05-30 485
Уулзалтаар ОХУ МУ-ын хүнс хөдөө аж ахуй, зам барилгын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар танилцуулж, энэ чиглэлээр бизнес эрхлэгчдийг хооронд нь танилцуулах, харилцаа тогтооход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талын зорилго, ач холбогдолтой уулзалт боллоо.

ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, 9-Р ЦЭЦЭРЛЭГТЭЙ ХАМТРАН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-30 440
Орхон сумын Засаг Дарга Б.Түмэнцогт өнөөдөр /2023.05.30/ 2023 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан, мэдээллийг сумын иргэдэд танилцууллаа.

АВЛИГЫН ЭСРЭГ "НЭГДЬЕ" АЯН

2023-05-29 515
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан.

“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ ХААЛТАА ХИЙЖ ШИЛДГҮҮДЭЭ АЛДАРШУУЛАВ

2023-05-29 450
Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, техник мэргэжлийн коллежийн оюутан, сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх “БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ" төсөл өнөөдөр /2023.05.29/ хаалтаа хийлээ.

ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД ХААЛТАА ХИЙЛЭЭ

2023-05-29 456
33 дахь удаагийн Үндэсний номын баяр Дархан-Уул аймагт 9 дэхь өдрөө үргэлжилсээр өнөөдөр "СУДАР ЭРДЭНЭ" богино өгүүллэгийн "УРАН УНШЛАГА"-ын II шатны уралдаанаар хаалтаа хийж байна.

“ХУРДАН” ТӨВ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-05-28 453
✅Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах зорилгоор бүх аймаг, дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдаж байна. Өнөөдөр /2023.05.28/ "ХУРДАН" төв Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийлээ.

ЭЭЖҮҮДЭД АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛЛАА

2023-05-28 518
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эх одон гардууллаа.

ШИЛЭН ТӨР, ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

2023-05-28 441
Цахим шилжилтийн хүрээнд МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг төрийн албан хаагчдад таниулах, мэдээлэх зорилго бүхий “Шилэн төр, цахим шилжилтэд-Таны оролцоо” сэдэвт уулзалт өнөөдөр /2023.05.28/Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө

2023-05-28 490
Өчигдөр олимпиадын нэгдсэн дүн мэдээ гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Ингээд өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо.

ҮХНӨ-ИЙН ТӨСӨЛД УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙН САНАЛЫГ СОНСЛОО

2023-05-28 449
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах хоёр дахь шатны хэлэлцүүлгийн хүрээнд аймгаас сонгогсдсон УИХ-ын гишүүд улс төрийн намуудын төлөөллийн байр суурь, санал шүүмжлэлийг сонслоо. Өнөөдрийн 2 дахь хэлэлцүүлэгт 6 намын 80 гаруй төлөөлөл оролцлоо.

ИТАЛИ-МОНГОЛЫН ХАМТАРСАН "БЭЛФИЛ" ХК НЬ ДАРХАН ХОТНОО 100% ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР НООС, НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХААР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023-05-28 501
📌Гадаадын хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү үйлдвэр 13-р баг, үйлдвэрийн бүсэд 8 га талбайд энэ жилдээ багтаж зураг төсвөө бэлэн болгож 2024 оны хавар үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

ОСЛЫН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГАЗҮЙН ТАЛААР НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО

2023-05-27 411
Хойд бүсийн аймгууд болон төвийн зургаан дүүргийн удирдлагуудын хүрээнд ослын удирдлагын түвшинд газар хөдлөлтийн гамшгийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах мэдлэг, ур чадвар олгох танхимын сургалтад хамрагдлаа.

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ АНХ УДАА 1500 ОЮУТАН ХАМРАГДАЖ БАЙНА

2023-05-27 434
Оюутан цэрэг хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ СПОРТЫН "ДӨЛ" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2023-05-26 591
Эх орноо батлан хамгаалах, хөгжин дэлгэрүүлэх их үйлсийн ирээдүйн эзэд болсон өсвөрийн хүүхэд залуучууд, сурагчдын Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий Дархан-Уул аймгийн засаг даргын нэрэмжит цэрэг спортын Дөл цогцолбор тэмцээн өнөөдөр эхэллээ.

УЛААНБУРХАН, УЛААНУУД ӨВЧНИЙ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-26 530
Эрүүл мэндийн газраас Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын бэлтгэл ажил хангах, дархлаажуулалтын зохион байгуулалтын талаарх мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага болон вакцинатори сувилагч Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зохион байгууллаа.

СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-05-26 553
Улсын хэмжээнд зохион байгуулагдах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиуд, Онцгой байдлын газрын алба хаагчдыг оролцуулан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр танхимын дадлага сургуулийг зохион байгууллаа. Тус сургалтаар газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллах, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх, харилцан мэдээлэл солилцох, мэдлэгээ дээшлүүлэн хамтран ажиллалаа.

ДАРХАНД ЭНЭ УДААГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 32 ИРГЭН ТЭНЦЭЖ НӨӨЦӨД БҮРТГЭГДЛЭЭ

2023-05-25 447
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08:30 цагаас орой 18:00 цаг хүртэл 4 ээлжээр зохион байгууллаа.

"Орхон тохижилт" ОНӨААТҮГ-ын дулааны үнэ м.кв 1920 төгрөгийг 17-20 хувиар нэмэгдүүлэх саналыг та дэмжиж байна уу?

санал өгсөн: 29
10 / 34%
5 / 17%
14 / 48%